Томас Бах Бээжингийн өвлийн олимпын сайн дурынхныг өндөр үнэлэв
2022-04-08 14:32:08
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах 2022 оны Бээжингийн өвлийн олимпын нийт сайн дурынханд захидал илгээж, тэдний хичээл зүтгэлийг өндөр үнэлж талархал илэрхийллээ.

Өнөөдрийг хүртэл, нийт сайн дурынхан бүгдээрээ тусгаарлалтаас гарч, хэвийн амьдралдаа орлоо. Томас Бах сайн сайхны ерөөл дэвшүүлэхийн зэрэгцээ сайн дурынхны ажлыг амжилтыг өндөр үнэлсэн байна. Тэр хэлэхдээ, Бээжин бол өвөл зуны олимпыг зохион байгуулсан анхны хот юм. Энэ бол олимпын түүхэн дэх том амжилт. Сайн дурынхан энэ амжилтын чухал бүрэлдэхүүн хэсэг болсон юм. Бээжингийн өвлийн олимп болон паралимпын сайн дурынхан маань элэгсэг дотно зан аалиараа хүмүүсийг сэтгэлийг дулаацууллаа гэжээ.

Бээжингийн өвлийн олимпын наадамд нийт 18 мянган сайн дурынхан ажилласан юм.