"Нэг ширхэг хулсаар янз бүрийн бүтээл гөрж
урлан, ядуурлаас ангижирч, амьдрал улам сайн сайхан болох”-ыг Хятадын Баруун
өмнөд нутгийн Гүйжөү мужийн биет бус соёлын өвийг уламжлагч Ян Чанчинь
мөрөөддөг.
Гүйжөү мужийн Чышүйг "Хятадын хулсны өлгий " хэмээн нэрлэдэг. Энэ нутгийн хулсны гөрмөл нь маш алдартай. Хулсыг огтлон хагалж, боловсруулаад хулсны хальсыг хуулан шаалж аваад гөрөх зэрэг 20 гаруй үйл явцаар дамжин хулсан гөрмөл бүтээл урладаг.
1990 онд төрсөн Мяо үндэстэн
Ян Чанчиний аав нь эрт нас барсан тул ээждээ тус болохыг бодож тэрээр ахлах
ангидаа сураагүй шууд ур мэргэжлийн сургуульд суусан аж. 2007 онд сургуулийнхаа
зохион байгуулсан бэлтгэл дамжаанд оролцож гадагш яваад хулсны гөрмөл сурч
эхэлсэн гэдэг.
Хөдөө орон нутгийн хүүхэд залуус хот их орохын хирээр хулсны гөрмөл зэрэг уламжлалт гар урлалын өв алдагдаж байгаа нөхцөл байдалд Ян Чанчинь өөрөө хулсны гөрмөлийн гар урлалын үйлдвэр байгуулжээ.
2018 онд тэрээр Бүх Хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын төлөөлөгчөөр сонгогдон, Бээжин хотноо хоёр чуулганд оролцохдоо сэтгүүлчид ярилцлага өгч, " Чышүйн хулсан гөрмөл”-ийн түүхийг ярьж өгч байлаа.
2021
онд Ян Чанчиний компани 20 сая юанийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх
чадалтай болсон бөгөөд хотод хөдөлмөр үйлчилгээ хийж байсан нутгийн залуус нь
нутагтаа буцаж түүний сургалтын төвд ажиллах болж байна.