Ши Жиньпин, Дутерте нар утсаар ярив
2022-04-08 21:13:06
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 8-ны үдээс хойш Хятад улсын дарга Ши Жиньпин Филиппиний ерөнхийлөгч Дутертетэй утсаар ярив.

Ши Жиньпин хэлэхдээ, 2016 оны 10-р сард ерөнхийлөгч таны Хятад улсад хийсэн айлчлал маш чухал айлчлал болж, Хятад, Филиппиний харилцааны түүхэн дэх маш чухал ач холбогдолдтой айлчлал болсон юм. 6 жилийн турш хоёр тал бидний тохиролцсон чухал нийтлэг ойлголтын дагуу сайн хөршийн найрсаг хамтын ажиллагааг бэхжүүлэх, санал зөрөлдөөнөө зөв зохицуулах, хамтдаа хөгжихийг тууштай баримталж, Хятад, Филиппиний харилцааг хөндлөнгийн оролцооноос зайлуулж, эрчтэй хөгжлийн шинэ нөхцөл байдлыг бий болголоо. Хоёр орон иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг тогтоож, "Бүс ба зам" санаачилгыг "Том бүтээн байгуулалт" төлөвлөгөөтэй холбож, дэд бүтцийн бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, хоёр талын худалдааны хэмжээ хоёр дахин нэмэгдлээ. Цар тахал гарснаас хойш хоёр тал харилцан туслалцан, хоёр орны иргэдийн амь насны аюулгүй байдал болон эрүүл мэндийг хамгаалж, бүс нутгийн үйлдвэрлэлийн гинжин хэлхээний тогтвортой байдлыг хамгаалахад хүчин зүтгэсээр ирэв. Хоёр тал Хятадын өмнөд тэнгисийн асуудлыг зохистой шийдвэрлэж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааны чухал үндэс суурийг тавьж, хоёр орны иргэдэд үр өгөөжөө хүртээж, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг үр ашигтай хамгаалж байна гэжээ.

Дутерте хэлэхдээ, Ши Жиньпин даргатай тогтоосон найрсаг, сайн хөршийн харилцааг миний бие маш нандигнан үздэг. Өнгөрсөн 6 жилд хоёр талын хамтын хүчин чармайлтаар хоёр орны иргэдийн найрсаг харилцаа улам бэхжиж, хамтын ажиллагаа илүү их үр дүнд хүрч, Филиппиний ард иргэд хамтын ажиллагааны үр өгөөжөө хүртэж байна. Филиппин цар тахалтай тэмцэхэд Хятад улс вакцины дэмжлэг үзүүлж, Филиппиний гамшигт өртсөн иргэдэд тусламж үзүүлсэнд баярлан талархаж буйгаа илэрхийлж байна. Хятад улс бол Филиппиний ард иргэдийн жинхэнэ найдвартай анд нөхөд юм. Филиппиний тал Хятад улстай өмнөд тэнгисийн асуудлыг сайтар зохицуулж, энх тайвнаар зөрчлийг шийдвэрлэх жишиг тогтоож, бүс нутгийн энх тайван тогтвортой байдлыг хамгаалахад бэлэн байна гэжээ.

Н.Пүрэвжав