Бээжингийн өвлийн олимпын гайхамшигтай мөчүүд
2022-04-08 15:43:24
Share
Share this with Close
youtube WeChat

Өдгөө Бээжинд цэцэг навч дэлгэрч, түмэн бодис амилж, хавар саатаж байна. Энэ үед Өвлийн олимпын гайхамшигтай мөчүүдийг эргэн санаж байна.

Бээжингийн өвлийн олимп, паралимпын наадам болж Бээжин хот дэлхийн анхны зуны болон өвлийн олимпыг зохион байгуулсан хот болсон юм. Энэ бол шинэ коронавирусийн цар тахал гарснаас нааш анх удаа товлосон цагтаа зохиогдсон спортын томоохон наадам юм. Энэ нь нэн түргэн, нэн өндөр, нэн хүчирхэг, нэн эв нэгдэлтэй байх уриаг амжилттай хэрэгжүүлсэн юм. 

Өнөөдөр эргэн санахад өвлийн олимпын наадам болсон 16 хоногийг эргэн санахад богинохон боловч бидний сэтгэл зүрхэнд маш олон мартагдашгүй торгон мөчүүд хоногшин үлдсэн. Олон орон болон бүс нутгийн тамирчид энд гарамгай амжилт гаргаж, анд нөхөд болцгоож харилцан хүндэтгэж өөрийгөө даван туулж, дэлхий дахинтай сэтгэл зүрхээ хуваалцсан юм.

 Энэ удаагийн өвлийн олимпын наадмаар нийт хоёр төрлийн дэлхийн рекорд амжилтыг шинэтгэж, 18 төрөл олимпын рекорд амжилтыг бүтээсэн юм. Ялангуяа үндэсний тэшүүрийн ордон өвлийн олимпын шинэ амжилт тогтоох өлзийтэй газар болсон.

Энэ наадмаар нийт 23 баг төлөөлөгчид алтан медаль хүртэж, нэг удаагийн олимпд хамгийн олон баг төлөөлөгчид алтан медаль авсан амжилтыг тогтоосон юм. Өөр  29 баг төлөөлөгчид медаль хүртэж, Норвегийн баг 16 алт, 8 мөнгө, 13 хүрэл медалийн тоогоор алтан медалийн жагсаалтыг тэргүүлсэн юм.