ОХУ-г НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хасжээ
2022-04-08 10:59:37
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: НҮБ-ын Ерөнхий Ассамблей 7-нд хуралдаж ОХУ-г НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс түр хасжээ. Харин мөн өдөр ОХУ Австрали, Шинэ Зеландын удирдагчийн эсрэг хувийн хориг арга хэмжээ тавьснаа зарласан байна.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 7-нд Украины асуудлаарх яаралтай хурал хуралдуулж, 93 гишүүн дэмжиж, 24 гишүүн эсэргүүцэж, 58 гишүүн түдгэлзсэнээр ОХУ-ын НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүний статусыг түдгэлзүүлэх тухай тогтоолыг баталжээ.

Мөн өдөр ОХУ-ын ГХЯ мэдэгдэл гаргаж, ОХУ мөн өдрөөс эхэлж НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн гишүүнээсээ урьдчилан гарч байгаагаа илэрхийллээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлэхдээ, НҮБ-ын Ерөнхий Ассамблей ОХУ-г НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс хассанд харамсаж байна, ОХУ хууль ёсны арга барилаар өөрийн эрх ашгаа тууштай хамгаалах болно гэжээ. 

АНУ-ын Сенат 7-нд АНУ ба Орос, Беларусь хоорондын худалдааны хэвийн харилцааг зогсоох, ОХУ-д эрчим хүчний хориг тавих хоёр хуулийн төслийг баталжээ. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Псаки мөн өдөр хэвлэлийнхэнд мэдэгдэхдээ, АНУ-ын ерөнхийлөгч Жо. Байден хоёр хуулийн төслийг  дэмжиж, гарын үсэг зурах болно гэлээ. 

Оросын хэвлэлийнхэн Оросын ГХЯ-ны Хойд Америкийн газрын дарга Дарчиевгийн үгнээс иш татан мэдээлэхдээ, Оросын банк санхүүгийн салбар болон албан хаагчид тавьсан  Америкийн  хориг арга хэмжээний хариуг Орос удалгүй зарлах болно гэжээ.