Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай
2022-04-08 10:33:19
Share
Share this with Close
youtube WeChat

4-р сарын 6-нд, Их Британийн НШУА-ын академич, Глобал Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн үүсгэн байгуулагч Профессор Мартин Олброугийн “Хятад ба хүн төрөлхтний нэгдмэл цогц: Нийтлэг үнэт зүйлс, зорилтуудыг судлах нь” номын нээлт болжээ. Уг ном нь хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц, даяаршлын онол практик, дэлхийн засаглал ба Хятад, “бүс ба зам” санаачилга, Хятадын ядуурлаас гаргах тухай бодлого, цар тахлын эсрэг тэмцэл зэрэг сэдвийн хүрээнд барууны эрдэмтний өнцгөөс гүнзгий танилцуулжээ. Одоо та бүхэнд дэлгэрэнгүй агуулгыг хүргэе.    

Мартин Олброу Их Британийн НШУА-ын академич , дэлхий нийтэд нөлөө бүхий социологич  болсны хувьд  “даяаршил” гэдэг тодорхойлолтыг дэвшүүлсэн барууны анхны эрдэмтний нэг болно. Тэрээр Хятад улсын хөгжил хувиралтыг анхааралтай ажиглаж ирсэн бөгөөд Хятадын засаглалын загварыг судалснаар Хятадын хөгжлийн замналын тухай өөрийн ойлголттой болжээ. 

Түүний  “Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц дахь Хятадын үүрэг-дэлхийн манлайллын онол руу” ном нь 2018 онд хэвлэгдсэн байна. Дөрвөн жилийн дараа буюу энэ оны 4-р сарын 6-нд хоёр дахь ном “Хятад ба хүн төрөлхтний нэгдмэл цогц: Нийтлэг үнэт зүйлс, зорилтуудыг судлах нь” Бээжин Лондонд нэгэн зэрэг нээлтээ хийлээ. Хятад ба түүний дэлхий дэх байдлын талаарх судалгааг дүгнэх үүднээс уг номыг бичсэн гэж Мартин Олброу хэлж байлаа. 

"Хоёр ном маань Хятадын сэргэн мандалтай холбоотой, сүүлийн жилүүдэд Хятад улс дэлхийн томоохон үйл хэрэгт чухал оролцогч болсоор ирсэн юм. Энэ тухай дэлхийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн. Хятад улсын олон зуун жилийн түүх соёл, хүн амын цар хэмжээ жич эдийн засгийн хөгжил зэрэг бүх талаас нь харахад даяарчилсан орон болсон нь тодорхой. Тийм учраас  Хятад улс адил төстэй байр суурьтай орнуудтай үзэл бодлоо илүү  солилцож, харилцан ойлголцоо нэмэгдүүлж, шаардлагатай туршлагаасаа хуваалцах ёстой."  

Уг номын редактор, Их Британийн Хатан хааны нэрэмжит урлагийн коллежийн академич, дэлхийн Хятадын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн академич, ерөнхийлөгч профессор Чан Шянчюнь уг номын агуулгыг танилцуулжээ. 

"Нэгдүгээр хэсэгт хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын тухай Мартин Олброугийн  хамаг сүүлийн үеийн үзэл бодол, мөн дэлхийн судлалын талаарх түүний сонгодог хэсгүүдийг оруулснаас уг номд маш сайн онолын суурийг тавьсан юм. Хоёрдугаар хэсэгт, Мартин Олброугийн сүүлийн арван жилийн эрдэм шинжилгээний ажилтай уялдуулан  дэлхийн засаглалын онол ба Хятадын нийгмийн засаглалын практикийг холбон судалж, туршлагыг дүгнэсэн байна. Арга зүйн хувьд сурвалж бичгийн судалгаа, Хятад дахь айлчлал, судалгаанаас гадна маш олон Хятадын эрдэмтэн, албан хаагч, сэтгүүлчидтэй яриа өрнүүлж, ярилцлага авснаа уг бүтээлдээ тусгасан байна. Гуравдугаар хэсэгт нь Мартин Олброугийн “Хятадын нийгмийн шинжлэх ухааны даяарчлал” үзэл баримтыг олон жишээгээр тайлбарласан байна. "

Профессор Мартин Олброу хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцын үзэл баримтыг өндрөөр үнэллээ. Тэрээр хэлэхдээ, дэлхий нийт зуун жил тохиолдоогүй их хувьсал өөрчлөлтөд нүүрлэж буй энэ үед энэхүү Хятадын ур ухаан, соёл шингэсэн үзэл баримтлалыг дэлхий нийтэд хуваалцсан гэлээ. 

"Уг номд Хятадын ард иргэдийн үнэ цэнэ ба зорилгоо тодорхойлох хоорондын тэнцвэрийг батлах авьяасыг онцолж байгаа юм. Үүнийг прагматик түгээмэл үзлийн арга, тэрчлэн нэг зүйлийн үзэл баримтлал гэж хувандаа  үзэж байна. Дэлхий ертөнцөд хувьсал өөрчлөлт гарч  буй энэ үед уг номыг бичэн Хятадын даяарчлалын улс орон руу шилжин орох гэсэн үзэл баримтлалд  өчүүхэн ч гэсэн урам зориг хайрлахыг хүссэн юм. "

БНХАУ-аас Их Британид суугаа элчин сайд Жэн Зэгуан номын нээлтийн ёслолд, хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц нь дэлхийн ард иргэдийн үндсэн ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд цаашдын даяарчлалын хөгжлийн зөв чиг хандалтыг илэрхийлж, улам олон  орон, ард түмэн хүлээн зөвшөөрч, дэмжиж байна. Энэ нь Профессор Мартин Олброугийн судалгаатай салшгүй холбоотой гэлээ. 

"Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулахад дэлхийн хамтын ажиллагаа, хөгжил шаардагдана. Өнөөгийн дэлхий нийтэд цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, баян ядуугийн зөрөө, бүс нутгийн мөргөлдөөн гээд маш олон сорилтууд тулгараад байна. Энэ үед хамтын ажиллагаагаа бэхжүүлж, хамтдаа хөгжих нь зөв сонголт. Улс орнууд хамтран ажиллаж энх тайван, аюулгүй, цэцэглэн хөгжсөн дэлхий ертөнцийг байгуулах ёстой."