Өөрийгөө ялан давж, дэлхийд урам зориг өгчээ
2022-04-08 15:33:41
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп, паралимп дэлхийн анхны "Хос олимпийн хот"-д амжилтай болж өндөрлөлөө. Энэ нь цар тахал дэгснээс хойш товлосон цагтаа явагдсан анхны дэлхийн хэмжээний спортын наадам бөгөөд “Улам  хурдан, өндөр, хүчирхэг, эв нэгтэй” гэсэн олимпийн шинэ урианы амжилттай практик боллоо. 

Бээжингийн өвлийн олимп нь хамгийн хүчирхэг бие бялдрыг харуулсан бол Бээжингийн  паралимп нь хэзээд нугаршгүй сүг сүлдийг харуулан, дэлхий нийтэд хайр, итгэл бэлэглэсэн юм. 

Энэ удаагийн паралимпт 46 төлөөлөгчдийн баг оролцсоноос 15 нь алтан медаль,19 нь мөнгөн медаль хүртсэн байна. Хятадын төлөөлөгчдийн баг 18 алт, 20 мөнгө, 23 хүрэл, нийт 61 медаль хүртэж,  алтан медалийн жагсаалтын нэгдүгээрт оржээ.