Африкийн гуравны хоёр хувийн хүн ам халдвар авсан байж магадгүй
2022-04-08 11:06:18
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийн бүсийн дарга Мачтисо Мути  7-нд Браззавильд болсон цахим хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, Африкийн коронагийн халдвар авсан хүний тоо мэдүүлсэн тооноос хол давж, гуравны хоёр хувийн хүн ам халдвар авсан байж магадгүй гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 2020 оны 1-р сараас 12-р сарын хооронд нийтэлсэн коронавирусийн тухай 150 гаруй судалгааны тайланд үндэслэж уг дүгнэлтийг хийсэн байна.

Мачтисо Мути хэлэхдээ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын энэ судалгааны тайлан нь цар тахал цаашид тархсаар байгаа, цаашлаад улам аюултай хувьссан омог бий болох аюултай байгааг харуулсан юм. Ийм учраас өдгөө халдварын шинжилгээг үргэлжлүүлж, нягт хавьталтай хүмүүсийг мөрдөн шалгах шаардлагатай байна гэжээ. Тэрээр вакцин хийлгэхийн чухал чанарыг дахин цохон тэмдэглэж, Африкийн олон орнууд вакцин тарих ажлыг түргэтгэхийг уриалж байна гэжээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Африкийн бүсийн хэрэг эрхлэх газрын албан мэдээнд тэмдэглэснээр, Африкт коронавирусийн халдвар авсан хүмүүсийн тоо 11 сая 500 мянгад хүрч, нийт 250 мянган хүн нас баржээ.