Бээжингийн өвлийн олимп, паралимпийн амжилтыг шагнан урамшуулах хурал болов
2022-04-08 14:04:54
Share
Share this with Close
youtube WeChat

Бээжингийн өвлийн олимп, паралимпийн амжилтыг шагнан урамшуулах их хурал 4-р сар 8-нд Бээжингийн Ардын их хурлын ордонд болж, Хятадын дээд удирдагч Ши Жиньпин чухал үг хэлсэн байна.

Ши Жиньпин хэлэхдээ, долоон жил хүч хөдөлмөр гаргасны эцэст Бээжингийн өвлийн олимп, паралимпийг амжилттай зохион байгууллаа. Хятадын ард иргэд дэлхийн орнуудын ард иргэдтэй хамтдаа саад бэрхшээлийг даван туулж түүхэнд үлдэх олимпийн наадмыг зохиосон юм. Бодит үнэн Хятадын ард иргэд олимпийн их спортыг ахиулах хүсэл зориг, шийдвэрийг нотолсон бөгөөд дэлхийн ард иргэдийн эв нэгдлийг ахиулахад илүү их хувь нэмэр оруулах шийдвэр зоригийг харуулсан юм гэжээ.   

Ши Жиньпин онцлохдоо, Хятадууд амласан зүйлээ заавал бүтээдэг зантай. Долоон жилийн турш ХКН-ын хүчтэй удирдлага дор, холбогдох байгууллага, муж, өөртөө засах орон, хотын захиргаа нэгдэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, Бээжин, Жанчхүү хот гол зохион байгуулагч хотынхоо үүргийг гүйцэтгэж, Олон Улсын Олимпийн Хороо, Олон Улсын Паралимпийн Хороо зэрэг олон улсын спортын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, дэлхий нийтэд аюулгүй, гайхалтай олимпийг хүргэсэн юм. Ингэснээр олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн амлалтаа биелүүлж, Бээжин хот нь дэлхийн анхны "Хос олимпийн хот" болсон юм гэжээ.

Шагнан урамшуулах их хурлын үеэр ХКН-ын төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрээр, үндэсний хурдны тэшүүрийн цэнгэлдэх хүрээлэнгийн үйл ажиллагааны баг зэрэг 148 хамт олонд "Бээжингийн Өвлийн Олимп, Өвлийн Паралимпт гайхалтай хувь нэмэр оруулсан хамт олон" цол тэмдгээр шагнажээ. Су Имин зэрэг 147 нөхдийг "Бээжингийн өвлийн олимп, өвлийн паралимпт гарамгай хувь нэмэр оруулсан хувь хүн" цол тэмдгээр шагнасан байна.