2018 онд Минь Дэнхуа их дээд сургуулийн ерөнхий шалгалтад 551 оноогоор Хэ Фэйн аж үйлдвэрийн их сургуульд элсэн орсон юм. Харин саяхан 403 оноогоор магистрт амжилттай элсэн оржээ.
Минь Дэнхуа 2000 онд Хятадын Ань Хуй мужийн Юеши сянд төрж өсжээ. Төрөхдөө хүчилтөрөгч дутагдсанаас болж төрөлхийн тархины саажилттай. Гурван нас хүрч байгаад арай царай үг хэлд орж, юм түшин алхаж, хэвийн үйл хөдлөлийг ч хийж чадахгүй байжээ.
Нас хураг хүүхдүүд нь гадна тоглож байхад Минь Дэнхуа өдөр өдөр нөхөн сэргээх эмчилгээний дасгал хийж байдаг. Ээж аав нь гадна хөлсөн ажил хийхээр гарсан тул өвөө эмээ нь Минь Дэнхуаг үүрэн сургуульд нь хүргэдэг.
Түүний гэрийн хүмүүсийн гаргасан хүч хөдөлмөр, мөн өөрийнх нь уйгагүй чармайлтын дүнд тэрээр онц сурдаг болжээ. Ирээдүйн тухай тэрээр, эдийн засаг санхүүгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахыг хүсэж байна гэж байлаа.