Оростой хийгдэх худалдааны хэвийн харилцааг түр зогсоов
2022-04-09 14:35:01
Share
Share this with Close
youtube WeChat

CNN-ний мэдээлснээр, Америкийн ерөнхийлөгч Жо Байден орон нутгийн цагаар 8-нд хоёр хуулийн төсөлд гарын үсэг зурж, ОХУ, Беларусьтай хийгдэх худалдааны  хэвийн харилцааг түр зогсоож, Оросоос газрын тос, нүүрс, байгалийн хий зэрэг эрчим хүч импортлохыг хоригложээ.

Энэ бол Орос-Украины мөргөлдөөнд чиглүүлж Америк Орост тавьж буй шинэ ээлжийн хориг арга хэмжээ болохыг эх сурвалжид дурджээ.

Орон нутгийн цагаар 7-нд, Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Псаки хэлэхдээ, Жо Байден эдгээр хуулийн төсөлд гарын үсэг зурах бөгөөд хориг тавих бол “ерөнхийлөгч дэмжиж, уриалж байгаа арга хэмжээ" гэж байсан юм.

Мөн 7-ны өдөр Америкийн Конгрессын сенат болон төлөөлөгчдийн танхим санал хураалтаар Орос болон Беларусьтай хийгдэх Америкийн худалдааны  хэвийн харилцааг түр зогсоох, Орост эрчим хүчний тээвэрлэлтийн хориг тавих хоёр хуулийн төслийг баталжээ.