КОВИД-19-өөр 494587638 хүн өвчилжээ
2022-04-09 15:00:55
Share
Share this with Close
youtube WeChat

ДЭМБ-ын найманд нийтэлсэн тоо баримтын дагуу, дэлхийн хэмжээнд 494 сая 587 мянга 638 хүн КОВИД-19-ийн халдвар авчээ. Европын төв нутгийн цагаар наймны өдрийн 19 цаг 1 минут буюу Бээжингийн цагаар 9-ний 1 цаг 1 минутын байдлаар, дэлхийн хэмжээнд халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөс 1 сая 138 мянга 93-аар нэмэгдэж, халдварын улмаас ганц хоногт 3905 хүн хорвоог орхижээ.

Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээллийн дагуу, дөрөвдүгээр сарын найманд Хятадын эх газарт халдварын оношлогдсон тохиолдол 1334-аар, өвчний шинж тэмдэггүй халдварын тохиолдол 23 мянга 737 нэмж бүртгэгджээ. Мөн өдөр Хятадын Инженерийн Академийн Академич Жүн Наньшань хэлэхдээ, Хятад улсад цар тахлын өнөөгийн нөхцөлд бүрмөсөн нээлттэй горимд шилжих нь тохиромжгүй. Одоогоор хэрэгжүүлж буй тахлын эсрэг арга хэмжээ нь үр дүнтэй байгаа болохоор нээлттэй байдлыг алхам дараатай явгадуулах ёстой гэжээ.

Д.Хүчитбаатар