Их Британи Украинд 100 сая фунтийн зэвсэг нийлүүлнэ
2022-04-09 14:39:32
Share
Share this with Close
youtube WeChat

Украинд 100 сая фунтийн өртөг бүхий зэвсэг хангахаа Их Британийн ерөнхий сайд Борис Жонсон орон нутгийн цагаар 8-нд мэдэгдсэнийг BBC мэдээлжээ.

Их Британийн зүгээс Украинд агаарын довтолгооноос хамгаалах “Старстрик” пуужин, танк эсэргүүцэх 800 ширхэг пуужин хангахаар төлөвлөж байгаа юм байна.

Эх сурвалжийн дагуу, Их Британи "объектоо онилох хүртэл агаарт үлдэж чаддаг" нарийвчлалтай зэвсэг, мөн илүү олон хуяг дуулга, шөнийн харааны шил” нийлүүлэх болно гэж Борис Жонсон нэмж хэлжээ.

Үүнээс гадна Их Британийн Батлан хамгаалахын сайд Бен Уоллес: Их Британи Украинд бас замын эргүүл, дагалдан явахад тохиромжтой хүнд оврын хуягт машин нийлүүлнэ гэв.