Беларусь аюулгүй байдлын баталгаа хангагч орны нэг байлгахыг санал болгов
2022-04-09 15:14:20
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 8-нд, ОХУ-ын ГХЯ-ны сайд Сергей Лавров айлчлан ирсэн Армен улсын Гадаад хэргийн сайдтай уулзсаныхаа дараа хэлэхдээ, Орос-Украины хэлэлцээг зохион байгуулахад Беларусь үргэлжлэн үүрэг гүйцэтгэсээр байх болно гэдэгт Оросын тал найдаж байна. Орос-Украины хэлэлцээнд Украин төвийг сахих, аюулгүйн баталгаа хангах асуудлаар Беларусь баталгаа хангагч орнуудын нэг байхыг Оросын тал санал болгож байна гэжээ.

Лавров: Орос-Украины хэлэлцээ үргэлжилсээр байгаа бөгөөд хэлэлцээний ахиц дэвшил "тийм ч хялбар бус " байна. Гэсэн хэдий ч Оросын тал "хэлэлцээний эцсийн зорилгод хүрэхийн тулд" бүхий л хүчин чармайлтаа гаргах болно. "Аюулгүйн баталгаа хангахын хариуд төвийг сахисан статустай байх"-аа Украины тал өмнө нь илэрхийлж байсан. Одоогоор Украинд аюулгүй байдлын баталгаа хангах орнуудын нэрийн жагсаалтыг хэлэлцэж байгаа бол Беларусь тэдний нэг байхыг Оросын тал хүсэж байна гэжээ. \Ренчинсоо\