Олон улсын анализ шинжилгээний "Canalys" агентлагийн саяхан гаргасан "Хятадын үүлэн тооцооллын зах зээлийн тайлан-2021"-д харуулснаар, Хятадын үүлэн тооцооллын дэд бүтцийн зах зээлийн цар хэмжээ 27.4 тэрбум ам.долларлаас давжээ.
Сүүлийн жилүүдэд Хятадын үүлэн тооцооллын салбарын жил тутмын өсөлтийн хурд 30%-иас давж, дэлхийн хамгийн хурдтай хөгжиж буй зах зээлийн нэг болов. Ялангуяа цар тахал дэгдсэний дараа, зайнаас ажиллах, онлайн сургалт, онлайн уулзалт зэргийн эрэлт шаардлага ихээхэн нэмэгдсэнээр үүлэн тооцооллын зах зээлийн хурдтай хөгжлийг улам бүр ахиулжээ. Мөн 2021 онд Хятад улсын үүлэн тооцооллын зах зээлийн цар хэмжээ 230 тэрбум юаниас давсан бол 2023 он гэхэд 300 тэрбум юанийг давах төлөвтэй байгааг “iiMedia Research” сүүлийн үеийн тайландаа дурджээ. \Ренчинсоо\