Барууны орнуудын хууль бус хориг арга хэмжээ нь Оросын дэглэмийг нураах зорилготой
2022-04-09 14:59:14
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Аюулгүйн зөвлөлийн дэд дарга Дмитрий Медведев 8-ны өдөр хэлэхдээ, Америк болон барууны орнууд Оросын эсрэг хууль бус хориг арга хэмжээгээ нэмэгдүүлсээр байна.Үүний зорилго нь Оросыг үндсээр нь арилгаж, Оросын ард түмний засгийн газартаа хандах дургүйцлийг дэгдээн, ард түмнийг одоогийн засгийн газрын дэглэмийг түлхэн унагаахад өдөөн турхирахаар оролдож буй явдал юм гэжээ.

Медведев хэлэхдээ, АНУ-ын ерөнхийлөгч Байден өнгөрсөн сарын 26-нд Польшид, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгтэй холбогдуулан мэдэгдэл хийж, Путин "цаашид засгийн эрхэнд байх боломжгүй" хэмээн хэлсэн боловч АНУ-ын албаны хүмүүс Оросын засгийн газрын халаа солио хийхийг Америк эрэлхийлээгүй хэмээн байн дахин тодруулж байсан ч Байдены хэлсэн үг АНУ-ын талын зорилгыг илчилсэн юм. Америк зэрэг барууны бусад орнууд буруу магадлал хийсэн, ийм даралт шахалтын дор ард түмэн төр засгийнхаа эргэн тойронд улам нэгдэж, одоогийн байгаа дэглэмээ улам бэхжүүлэх ёстой юм гэжээ. \Ренчинсоо\