Ши Жиньпин Родриго Чавес Лавлейст баяр хүргэв
2022-04-09 19:49:01
Share
Share this with Close
youtube WeChat

Дөрөвдүгээр сарын зургаанд БНХАУ-ын дарга Ши Жиньпин Бүгд Найрамдах Коста Рика Улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Родриго Чавес Лавлейст баяр хүргэжээ. 

Ши Жиньпин: Коста Рика бол 21-р зуунд БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон төв Америкийн анхны орон юм. Дипломат харилцаа тогтоосон 15 жилийн турш хоёр орны өндөр зиндааны хэлхээ холбоо нягтарч, олон салбарын хамтын ажиллагаа баялаг үр дүнд хүрч, хоёр ард түмэнд ач тусаа өглөө. Хятад-Кота Рикагийн харилцаанд би маш их анхаарал хандуулдаг бөгөөд эрхэм ноён тантай хамтаар улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, ажил хэрэгч хамтын ажиллагааг урагшлуулахад бэлэн байна. Түүнчлэн хоёр орны стратегийн түншийн харилцааны агуулгыг баяжуулж, хоёр орон, хоёр ард түмэн улам их ач тус хүртээхийг хүсэж байна гэжээ.