Урсула фон дер Лейен Польшид айлчилжээ
2022-04-10 14:31:53
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар дөрөвдүгээр сарын есөнд, Европын Комиссын дарга Урсула фон дер Лейен Польш улсад айлчилж, тус орны ерөнхийлөгч Анжей Дудатай хэлэлцээ хийж, Украинд олон улсын тусламж үргэлжлэн үзүүлэх, Оросын дайралтаас сэргийлэн хамгаалах зэрэг асуудлыг авч хэлэлцжээ.

Тэрээр мөн өдөр бас Анжей Дудагийн хамт Европын Комисс болон Канадын засгийн газраас хамтран санаачилсан “Украинд тусалъя” хөдөлгөөний хүрээн дэх санхүүжилт босгож, гэр орноос дүрвэсэн украинчуудад болон Украины дотоод дахь гэр оронгүй болсон хүмүүст туслах зорилго бүхий хандивын арга хэмжээнд оролцжээ. Урсула фон дер Лейен хэлэхдээ, өдгөө дэлхийн хэмжээнд нийтдээ 9.1 тэрбум еврогийн хандив цуглуулаад байна. Үүний дээр Европын холбоо дахин 1 тэрбум евро нэмж санхүүжүүлнэ. Үүнээс 600 сая еврог Украины засгийн газар болон НҮБ-д хүлээлгэн өгч, 400 сая еврог украинчуудыг хүлээн авах хөрш зэргэлдээ улс орнуудад олгоно. Түүнчлэн нийтдээ 10.1 тэрбум еврог Украины хүмүүнлэгийн авран туслах ажиллагаанд зарцуулна гэжээ.

Д.Хүчитбаатар