Хятадын Шэньжөү 13 сансрын нисэгчид Америкийн өсвөр насныхантай солилцоо хийв
2022-04-10 14:47:11
Share
Share this with Close
youtube WeChat


Орон нутгийн цагаар 9-ний өдөр "Тяньгүн асуулт хариулт" буюу Хятадын Шэньжөү 13 сансрын нисэгчдийн багийнхан болон Америкийн өсвөр насныхны солилцооны арга хэмжээ Хятадаас Америкт суугаа элчин сайдын яаманд боллоо. Энэхүү арга хэмжээний эхний шатанд Хятадын сансрын нисгэгчдээс асуулт асуухад оролцсон Америкийн өсвөр насны хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нар гээд 150 орчим төлөөлөгч, түүнчлэн Америкийн үндэсний сансар судлалын газрын тэтгэвэрт гарсан сансрын нисгэгчийн төлөөлөл оролцжээ.

Мөн өдрийн "Тяньгүн ярилцлага"-д оролцсон Америкийн өсвөр насныхан маш баяртай байлаа. Кристофер Хятадын сансрын нисгэгчээс хариулт авсан маань маш сайхан мэдрэмж байсан. Боломжгүй мөрөөдөл гэж байдаггүй, сансар огторгуй нь бүх хүмүүсийг нэгтгэж чадна гэж тэрээр сэтгэл догдлон хэлж байв.

Хятад, Америк хоёр орон сансар судлалын салбарт хамтран ажиллах өргөн их боломжтой бөгөөд улам олон залуу үеийнхэнд хүн төрөлхтний ирээдүйн хувь заяаг байнга судлахад түлхэц урамшуулал өгөх нь дамжиггүй гэж уг арга хэмжээнд оролцсон Америкийн үндэсний сансар судлалын газрын тэтгэвэрт гарсан сансрын нисгэгч Томас үзсэн байна. \Ренчинсоо\