Өвчин хижгийн тухай мэдээллийг нуун дарагдуулсан нь ил болов
2022-04-10 14:36:17
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн “Национал географик” сайтын дөрөвдүгээр сарын таванд мэдээлснээр, 2020 оны эцсээр Америкийн Мичиган муж улсад гарсан “шинэ төрлийн коронавирус байж болзошгүй” сэжигтэй хижиг өвчин дэгдсэн тухай саяхан нууцаас гаргасан Америкийн засгийн газрын бичиг баримтад тэмдэглэжээ.

Эх сурвалжийн дагуу, Мичиган муж улсын нэг фирмд малжиж байсан усны булга шинэ төрлийн коронавирусийн халдвар авсны дараа холбогдох байгууллага нэгж 2020 оны 10-р сарын найманд Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний төвдөө мэдэгдэж, тусламж хүсжээ. Хэд хоногийн дараа Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх үндэсний төв фирмийн хоёр ажилтан болон өөр хоёр хүнээс дээж авч геномын шинжилгээ хийсэн бол тэд бүгд “усан булгаас хүнд халдварлах” коронавирусийн мутац үүссэн хувилбарын халдвар авсан нь тогтоогдсон тухай Мичиган муж улсын олон нийтийн эрүүл мэндийн албан тушаалтан гэрчилжээ.

Шинжилгээ, судалгааны үеэр “Америкт усан булгаас хүнд халдварлах тахал гарсан тухай ямар ч гэрч баримт байхгүй” гэдгийг Америкийн Өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх үндэсний төвийн хэвлэлийн төлөөлөгч олон удаа “Национал географик” сайдад мэдэгдсэн байна. Гэвч саяхан нууцаас гаргасан засгийн газрынх нь Е-майлын агуулга үүнийг нь няцаажээ. Үнэн хэрэгтээ дээрх халдварын тухай агуулгыг Америкийн Өвчнийг хянаж, урьдчилан сэргийлэх үндэсний төв хэдэн сараар буюу 2021 оны гуравдугаар сар хүртэл нуун дарагдуулжээ.

Д.Хүчитбаатар