Пакистаны томоохон хотуудад эсэргүүцлийн жагсаал болж байна
2022-04-11 10:36:31
Share
Share this with Close
youtube WeChat

10-ны орой Пакистаны Ерөнхий сайд асан Имран Ханыг дэмжигчид Исламабад, Равалпинди, Пешавар, Лахор зэрэг томоохон хотуудад жагсаал хийж, Имран Ханыг Үндэсний ассамблейд итгэл үзүүлэхгүй байх саналаар огцруулсан явдлыг эсэргүүцсэн байна.


10-ны өглөө эрт Пакистаны Үндэсний ассамблей нийт гишүүдийн талаас илүү хувийн дэмжсэн саналаар, Ерөнхий сайд Имран Ханд итгэл үзүүлэхгүй байх саналыг баталжээ. Имран Хан нь Пакистаны түүхэнд итгэл үзүүлэхгүй байх саналаар огцорсон анхны Ерөнхий сайд болсон юм.