ӨМӨЗО-ны Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газрын мэдээнээс үзвэл, энэ оны 1-р улиралд Хятад-Европ чиглэлийн 734 галт тэргийг шалган нэвтрүүлж, өнгөрсөн жилийн мөн үеэс 25.7%-иар нэмэгдсэн байна. Экспортын ачаа тээврийн хэмжээ 642 мянган тоннд хүрч, өмнөх оны мөн үеэс 41.4%-иар өсжээ.
Өнөөгийн байдлаар, Эрээн боомт Хятад-Европ чиглэлийн 57 галт тэрэгний шугамыг ажиллуулж, өдөр бүрийн гаалийн бүрдүүлэлтийн хувьд, 4 удаа гарч орохыг биелүүлэх боломжтой юм байна.
Эрээн хотын хилийн шалган нэвтрүүлэх газар гаалийн бүрдүүлэлтийг шуурхай явуулахын тулд тээврийн хэрэгслийг мэдээлэлжүүлэлтийн шинэ арга хэлбэрээр шалгаж, "Бүх цагт хүлээлтгүй " байдлыг ханган ажиллаж байна. Үүний улмаар боомтын худалдааны аюулгүй, үр ашигтай байдлыг бий болгож, бизнесийн орчныг сайжруулан, цар тахлын импорт,экспортын худалдаанд үзүүлэх нөлөөллийг бууруулж, орон нутгийн эдийн засгийг чанартай хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлж байна.