Хятад улсын талаар “маш ойлголт муутай” байснаа хүлээн зөвшөөрчээ
2022-04-11 19:48:59
Share
Share this with Close
youtube WeChat

Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгээс (HEPI) дөрөвдүгээр сарын эхээр нийтэлсэн бие даасан судалгааны тайланд дурдсанаар, Их Британийн бүх шатны байгууллагуудад Хятад улс тусгай мэргэжлийн боловсролын талаар маш хумс мэдлэг, ойлголттой байж, үүний улмаар тус орны олон салбарынхан Хятад улсын талаар үзэл ойлголт нь одоогоос бараг 25 жилийн өмнөх түвшиндээ байсаар байна. Үүний үр дүнд Их Британид "ухаалаг зөв шийдвэр" гаргахад Хятадын талаар хангалттай мэдлэг, ойлголт дутмаг аж.

Судалгааны тайланг боловсруулагчийн нэг, Бодлого судлалын дэвшилтэт хүрээлэнгийн ажилтан асан Майкл Нацлер хэлэхдээ, Хятад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болтолх сүүлийн 25 жилийн хугацаанд Их Британид Хятад судлалын чиглэлээр суралцаж буй бакалаврын оюутнуудын тоо тийм ч олон биш буюу огт нэмэгдээгүй. Муугаар хэлэхэд Их Британийн ихэнх оюутан сурагч боловсрол хүртэх явцдаа бараг л  Хятадын талаар юу ч сурч эзэмшээгүй гэжээ.

Их Британийн судлаачид энэхүү тайланг гаргасны дараа "Ши Жиньпиний хэлсэн үг нь ихэвчлэн дорно болон өрнийн соёлыг маш эвтэй сайхан уялдуулж чаддаг ч өрнөдийн удирдагч Хятадын соёлоос иш татах тохиолдол маш цөөн байдаг" хэмээн санал нэгтэй үзжээ. 

Тайланд харуулснаар: 1999 онд, Их Британийн их дээд сургуулиудад Хятад хэлний мэргэжлээр 300 хүн төгсжээ. Харин Хятад улс одоо дэлхийн хамгийн их гадаад валютын нөөцтэй орон, гадаадад оюутан сурагч болон жуулчдыг хамгийн олноор илгээж буй орон болсон атлаа энэхүү тоо мөн л 300 дээрээ тогтсон хэвээр байна.

Үүнээс гадна, Их Британийн их дээд сургуулиудад Хятад судлалын чиглэлээр бакалаврын зэрэг олгох нь 2019-2020 онуудад 13 байснаасаа 9 болон буурчээ. Харин Их Британийн ахлах сургуулиудад “Орчин цагийн Хятад орон”-ны тухай хичээл сургалтын хөтөлбөрт "үндсэндээ алга болжээ”.

Дээр дурдсан судалгааны тайланд үүнээс өмнөх 11 удаагийн холбогдох судалгаанаас иш татаад, Хятад улсын талаарх мэдлэгийн хомстол үүсээд байгааг онцолсон бөгөөд Их Британийн сургуулиуд Хятад хэлний заан сургалтын талаар зохих хэмжээнд ахиц гаргасан боловч Хятадын түүх, соёл, нийгмийн талаар бараг ямар ч заан сургалтгүй гэдгийг онцолжээ.

Судалгааны тайланд оршил бичсэн Оксфордын их сургуулийн Хятадын түүх, улс төрийн ухааны профессор Рана Митт хэлэхдээ: “Их Британийн олон өсвөр үеийнхэн Хятад улсад сурч, Хятад улс, тэр дундаа Хятадын түүх, нийгэм зэрэг олон талыг ойлгож танихыг бид хүсэж байна. Гэвч даян дэлхий дэх Хятад улсын чухал чанартай илт харьцуулалт болж байгаа зүйл бол өрнөдийн орнуудад Хятадын талаар ойлгож мэддэг хүн мөн л цөөнх хэвээр байна” гэжээ. 

Өмнө нь Хятадын тухай судалгааны тайлан боловсруулах ажилд гар бие оролцож байсан Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгийн захирал Бахрам Бокеретина энэ удаагийн тайлангийн дүгнэлтийн хэсэгт “1997-1998 онд бичигдсэн Хятадын тухай судалгааны тайланд Хятад улсын нэр нөлөө тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа ба түүний чухал чанарын талаар бичсэн байдаг. Харин 25 жилийн дараах энэ тайланг харахад ямар ч өөрчлөлт дэвшил алга, зарим нэг талаар Хятад улсын тухай хүмүүсийн үзэл ойлголт цаг үеэс бүр тасарч хоцорсон нь харагдана. Энэ бол боломжоо алдаж байгаа хэрэг, ирээдүйд бид ийм боломжийг чухам хэдийг алдаж явуулахыг таашгүй” гэжээ.

Оксфордын их сургуулийн Хятадын түүх, улс төрийн профессор Рана Митт: Хятад улсын талаарх мэргэжлийн үзэл ойлголт дутмаг байгаа нь Их Британийн үндэсний эрх ашгийг хохироож байна. Банк санхүү, дээд боловсрол, дэлхий нийтийн эрүүл мэнд болон цаг уурын өөрчлөлт зэрэг гол чухал салбарт Их Британи Хятад улстай нягт хамтран ажиллах эрэлт шаардлага, боломж ихтэй бөгөөд эдгээр халуун цэгийн асуудлуудад чиглүүлж аюулгүй, зөв оновчтой бодлого шийдвэр гаргах шаардлагатай юм гэжээ.

Профессор Рана Митт онцлохдоо: Их Британийн бодлого тогтоогчид “өргөн уудам нутаг дэвсгэр, олон тооны хүн ам, дэлхий дахинд ирэх тусмаа нэр нөлөө нь нэмэгдсээр байгаа энэхүү том гүрний талаарх ойлголт маш хомс гэжээ. 

2020 оны 7-р сард Их Британийн засгийн газар “аюулгүй байдлын эрсдэл” гэгч шалтгаанаар Хуавэй компанийн тоног төхөөрөмжийг Их Британийн сүлжээнээс хасах шийдвэр гаргасан нь тус орны харилцаа холбооны компанид 500 сая фунт Стерлингийн хохирол учруулсан юм. Үүнийг жишээ болгон тайланд “Хэрвээ засгийн газарт Хятад улсын талаарх мэдлэг, ойлголт илүү байсан бол энэ алдагдлаас зайлсхийх боломжтой байсан юм” гэжээ. 

Хятад улсыг сайтар таньж ойлгохгүй байгаагийн бас нэг жишээ бол Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах асуудал гэдгийг тайланд онцолжээ. Дэлхий дахинд КОВИД-19 цар тахал дэгдсэний дараа Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхах явдал Их Британи болон өрнөдийн бусад орнуудад огцом өсөх хандлага гарчээ: 2021 оны 10-р сарын байдлаар Ази гаралтай хүмүүсийг ялгаварлан гадуурхсан гэмт хэргийн талаарх цагдаагийн байгууллагын мэдээллүүд 50%-иар нэмэгдсэн байна. Нэмж дурдахад, Их Британийн түүхэнд Хятад гаралтай Их Британичууд нийгмийн эмзэг бүлэг болсоор ирсэн юм.

Тус тайлангийн төгсгөл хэсэгт нэн даруй өөрчилж сайжруулах шаардлагатай гурван гол талын агуулгыг тодорхойлжээ. Тухайлбал: Хятад улсын талаарх Их Британийн олон нийтийн ойлголтын түвшинг нэмэгдүүлэх, Их Британид Хятад хэлээр ярьдаг хүмүүсийн тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн хүмүүс болон бодлого боловсруулагчдын дунд Хятад улсын талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх зэрэг болно.

Их Британийн Дээд боловсролын бодлогын хүрээлэнгийн захирал илтгэлийн хавсаргасан хэсэгт: Их Британийн их сургуулийн алба Хятад судлалыг чухал хичээл болгохгүй байгаад сэтгэл дундуур байгаа бөгөөд энэхүү алдааг сургууль болон олон нийт яаралтай арга хэмжээ авч нөхөх шаардагдаж байна гэжээ.