“Халдварыг тэр даруй нь таслан зогсоох” нь үр дүнтэй бодлого
2022-04-11 19:12:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсад Ковид-19-ийн халдварын тохиолдол 3 сараас хойш 170 мянгыг давлаа. Сүүлийн үед Шанхайд өдөрт 10 мянга гаруй хүн халдвар авч байна.  

Өнгөрсөн сарын 17-ны шуурхай хуралд, Хятад улсын дарга Ши Жиньпин “Ард түмний амь нас юунаас ч эрхэм. Иймд  ковидын халдварыг шинжлэх ухаанчаар таслан зогсоож, тархалтыг яаралтай хумих хэрэгтэй” гэжээ. Хүний амь нас, аюулгүй байдал, эрүүл мэнд  ямагт тэргүүнд байх нь цар тахлын эсрэг тэмцлийн үр дүнг шалгадаг Хятадын чухал стандарт юм.  

Үханийг хамгаалах онцгой нөхцөл байдлын үеэс эхлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг байнгын болгосон юм. Ковидын олон хувилбар, түүний дотор илүү халдвардадаг Дельта, Омикроны тархалтаас оновчтой урьдчилан сэргийлэх чиглэлээр тэмцсэн туршлагаас харахад Хятад улсын хэрэгжүүлсэн бодлого, оношилгоо, эмчилгээний арга улам боловсронгуй болж байна. “Халдварыг тэр даруйд нь таслан зогсооно” гэдэг нь вирусын олон хувилбартай тэмцэх үр дүнтэй арга болсоор байгаа юм.

Шанхайд гуравдугаар сараас хойш 100 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Тоо огцом өсч, өргөн хүрээнд тархах эрсдэл нэмэгдэж буй нөхцөлд эмчилгээний нөөц хомстох зэрэг эрсдэлт байдлаас урьдчилан сэргийлэхийг ард түмэн хүсч байна.  

Саяхан зүүн хойд нутгийн Жилинь мужид халдвар авч эмчлүүлсэн хүмүүсийн тоо баримтаас үзэхэд архаг суурь өвчтэй, дархлаа султай хүмүүст ковид хүнд тусч байгааг Халдвараас урьдчилан сэргийлж хянах Хятадын Төрийн зөвлөлийн нэгдсэн механизм дүгнэжээ. “Халдварыг тэр даруй нь таслан зогсоох” бодлого нь тархалтыг хумиж, халдварыг зогсоон, нас баралтыг багасгадаг. Энэ оновчтой бодлого бол Ковид-19 цар тахлыг хяналтдаа авах Хятад улсын  “үнэтэй туршлага” юм. Учир нь 1 тэрбум 400 сая хүн амтай, хүн амын насжилт өндөр Хятадын хувьд халдварыг ингэж цаг алдалгүй барьж, дарж авахгүй бол гамшгийн хэмжээнд хүрч, эрүүл мэндийн салбар ачааллаа даахгүйд хүрнэ.

Маш хурдан халдварладаг Омикрон дэгдсэний дараа дэлхий дахинд халдвар огцом нэмэгдсэн. Барууны зарим орон “Сүргийн дархлаа” тогтоох бодлого барьсан нь илүү олон хүн халдвар авахад хүргэсэн.

Нөхцөл байдал энэ 2022 онд дээрдэхгүй байх магадлалтай. Эдүгээ дэлхий даяар 490 сая хүн халдвар авч, 6 сая 150 мянган хүн нас баржээ. Асар өндөр тоо. 6 сая гаруй хүний алтан амь. Хятад улсын хувьд халдвар өссөн ч нэн хүнд өвчтөн, нас баралтын тоо харьцангуй бага төвшинд байна. Өнгөрсөн онд Хятад улс 30 удаагийн халдварын дэгдэлтийг дунджаар 14 хоногт багтааж таслан зогсоосон байна. Энэ нь цар тахлын эсрэг шинжлэх ухаанчаар тэмцсэний үр дүн юм. Цаашид ковидыг эрт илрүүлж, даруй таслан зогсоох оновчтой арга ашиглана. Эмчилгээний арвин туршлага, зөв бодлого нь эрдэнэт хүний амь насыг аварна гэдэгт итгэлтэй байна.