Ши Жиньпин Хайнаньд ажиллав
2022-04-11 14:46:27
Share
Share this with Close
youtube WeChat

10-ны үдээс хойш, Ши Жиньпин дарга Хайнань мужийн Саньяа хотод урьд хожид Яжөүвань далайн булангийн үрийн лаборатори, Хятадын Тэнгисийн их сургуулийн Саньяа дахь далай судлалын хүрээлэн зэрэгтэй танилцаж, Хайнань муж үрийн үйлдвэрлэлийн шинэчлэл, далайн технологийн хөгжил зэргийг дэмжиж буй байдлыг ойлгов.

Хайнань бол Хятадын тариалангийн үржүүлгийн чухал бааз юм. Жил бүрийн өвөл, хавар бүх Хятадын өнцөг булан бүрээс олон мянган эрдэмтэн болон техникийн ажилтнууд энд цугларч, тариалангийн үржүүлэг хийдэг байна.

2021 оны 5-р сард байгуулагдсан Яжөүван далайн булангийн үрийн лаборатори нь Нанфань шинжлэх ухааны үржлийн судалгааны үндэсний баазад түшиглэн үйлчилж, үрийн инноваци болон үрийн аж үйлдвэрийн хөгжлийг удирдан чиглүүлж, үндэсний стратегийн зорилтуудыг эрхэм зорилгоо болгон, төслийн зүтгүүр, хамтарсан судалгаа зэрэг арга хэлбэрээр үрийн инновацийн зангилаа чухал технологийн ололт амжилтыг бий болгож, үндэсний үрийн аюулгүй байдлыг баталгаажуулж, Хятадын үрийн аж үйлдвэрийн өндөр чанартай инновацийн хөгжилд хувь нэмрээ оруулсаар байна.