Орос-Украины мөргөлдөөн Евразийн эдийн засгийн хэтийн төлөвийг сүйрүүлж байна гэв
2022-04-11 14:54:36
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн банк 10-ны өдөр тайлан нийтэлж тэмдэглэхдээ, Орос- Украины мөргөлдөөн болон барууны орнууд Оросын эсрэг авсан хориг арга хэмжээ нь Европ болон Төв Азийн хөгжиж буй зах зээл , хөгжиж буй орнуудын эдийн засагт хүнд цохилт өгч, энэ онд Украины эдийн засаг 45.1%-иар, Оросын эдийн засаг 11.2%-иар буурах төлөвтэй байна гэжээ.

Дэлхийн банкнаас мөн өдөр нийтэлсэн Европ болон Төв Азийн эдийн засгийн байдлын талаарх шинэчилсэн тайлангаас үзвэл, цар тахал үргэлжилж, Орос-Украины мөргөлдөөн болж буй нөхцөл байдалд, эдийн засагт үзүүлж буй үр нөлөө улам хурцтаж, энэ онд Европ, Азийн хөгжиж буй зах зээл болон хөгжиж буй орнуудын эдийн засаг 4.1%-иар хумигдах юм байна. Харин мөргөлдөөн гарахаас өмнө тус бүс нутгийн эдийн засаг гурван хувиар өсөх төлөвтэй бөгөөд энэхүү эдийн засгийн бууралт нь 2020 онд тахал өвчний улмаас үүссэн бууралтаас хоёр дахин их байх болно.

Тайланд бас тэмдэглэхдээ, Орос-Украины мөргөлдөөний улмаас олон нийт дэлхийн эдийн засгийн огцом удааширалт, инфляци хийгээд өрийн хэмжээ, ядуурлын түвшин огцом нэмэгдэх зэрэгт маш их санаа зовж  байна гэжээ.

Орос-Украины мөргөлдөөнөөс хойш Дэлхийн банк Украиныг дэмжих зорилгоор, яаралтай санхүүжилтэд 925 сая ам.доллар зарцуулсан байна.