Оросын засгийн газар эдийн засгийг тогтворжуулахын тулд нөөцийн санг нэмэгдүүлэв
2022-04-11 10:25:43
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын засгийн газар 10-ны өдөр мэдэгдэхдээ, эдийн засгийн тогтвортой байдлыг хангахын тулд нөөцийн санг нэмэгдүүлнэ гэжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский хэлэхдээ, Украины тал мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжоо алдах ёсгүй, гэвч Украины талын болзлыг эрхбиш биелүүлэх ёстой гэжээ.


ОХУ-ын засгийн газрын цахим хуудас 10-ны өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, Оросын засгийн газрын нөөц санг 273 тэрбум 400 сая рублиэр нэмэгдүүлж, гаднын хориг арга хэмжээний нөхцөлд эдийн засгийн тогтвортой байдлыг хангана, холбогдох тушаалд нэгэнт гарын үсэг зурж зарлав гэжээ. Энэ удаад Оросын нөөцийн санг нэмэгдүүлсэн 271.6 тэрбум рубль нь энэ оны эхний улиралд олсон газрын тос, байгалийн хийн нэмэлт орлого гэж эх сурвалж мэдээлэв.

Украины төрийн мэдээллийн агентлагийн 10-ны өдөр мэдээлснээр, Украины ерөнхийлөгч Зеленский тухайн өдөр Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагын бичлэгийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Тэрээр уг бичлэгт, Украины тал мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх боломжоо алдах ёсгүй, гэвч Украины талын болзлыг биелүүлэх ёстой гэжээ. Тэрээр хэлэхдээ: Украины ард түмэн энх тайвныг хүлээн зөвшөөрч, Украины нөхцөл болзлын дагуу  дайныг зогсоохыг хүсэж байна гэжээ.

Германы канцлер Шольц 10-ны өдөр Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярилаа. Германы засгийн газраас гаргасан мэдэгдэлд, энэ удаад утсаар ярьсан нь хоёр талын тогтмол харилцааны нэг хэсэг юм гэжээ. Шольц Зеленскигээс Орос, Украины өнөөгийн байдал болон хэлэлцээрийн явцын талаар асуун ойлгож, Герман украинчуудыг бүрэн дэмжинэ гэж мэдэгджээ.