Францын ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатанд Макрон, Ле Пен нар өрсөлдөнө
2022-04-11 10:31:40
Share
Share this with Close
youtube WeChat

Францын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн 10-ны орой нийтэлсэн сонгуулийн санал асуулгын дүнгээс үзвэл, Францын ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд одоогийн ерөнхийлөгч Эммануэль Макрон болон хэт барууны үзэлт "Үндэсний лиг" намаас нэр дэвшигч Марин Ле Пен нар ялалт байгуулж, хоёр дахь шатны санал хураалтад орсон байна.


Францын арилжааны FM телевиз санал асуулгын Elabe компанийн статистик мэдээллээс иш татан мэдээлснээр, Макрон 28.5 хувийн санал, Ле Пен 24.2 хувийн санал, хэт зүүний үзэлт "тууштай Франц" намаас нэр дэвшигч Жан-Люк Меленшон 20.2 хувийн санал авчээ. Түүнчлэн хэт барууны үзэлт “Сэргээн босголт” намаас нэр дэвшигч Эрик Земур болон баруун жигүүрийн Бүгд найрамдах намаас нэр дэвшигч Валери Пекрес нар тус тус 7.1%, 5.1%-ийн санал авсан байна.


Францын ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа таван жил бөгөөд сонгууль нь "хоёр шатны санал хураалтын систем"-ийг хэрэгжүүлдэг. Эхний шатны санал хураалтад, нэр дэвшигчдийн хэн нь ч талаас илүү санал авч чадаагүй бол, эхний шатанд шалгарсан хоёр нэр дэвшигч хоёрдугаар шатанд оролцох болно. Хоёр дахь шатны санал хураалт дөрөвдүгээр сарын 24-нд болно.