Фүкүшимагийн цөмийн бохирдолтой усыг зайлуулах төлөвлөгөөг эсэргүүцэж байна
2022-04-11 10:40:03
Share
Share this with Close
youtube WeChat

2021 оны 4-р сарын 13-нд Японы засгийн газар холбогдох хуралдаанаа хийж, Фукушима цөмийн цахилгаан станцын нэг сая гаруй тонн цөмийн бохирдсон усыг шүүж шингэрүүлсний дараа далайд цутгах шийдвэрийг албан ёсоор гаргав. Энэ ажиллагаа нь Япон болон хөрш зэргэлдээ орнуудад түгшүүр төрүүлж, жилийн дараа Японы засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани далайд цутгах төлөвлөгөөгөө үргэлжлүүлсээр байна.

Орон нутгийн цагаар 10-ны үдээс өмнө Шизүока мужийн иргэд сайн дураар жагсаал зохион байгуулж, Японы засгийн газар цөмийн бохирдсон усыг далайд цутгах шийдвэрийг эсэргүүцэн, Фүкүшимагийн асуудалд анхаарал хандуулахыг Японы нийгэмд хандан уриалав. Шизүока мужийн иргэдийн 70 орчим хувь нь бохир усаа далайд цутгахыг эсэргүүцэж байгаа бөгөөд Шизүока мужтай адилаар Японы бусад нутгийн иргэд ч далайн бохирдолд маш их санаа зовж байна гэж жагсагчид хэлэв.

Фүкүшима станцын цөмийн алдагдал үүссэний дараа, Японы хэрэглэгчид Фүкүшима мужид үйлдвэрлэсэн загас, хясаа болон бусад хүнсний бүтээгдэхүүнд маш их санаа зовниж, цөмийн бохирдлоос үүдэлтэй хүнсний аюулгүй байдлын асуудал гарахаас санаа зовж байна. Шизүока муж нь далайд ойрхон бөгөөд загас агнуур хөгжсөн нутаг юм. Японы засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компани 2023 оны хавар бохир усаа далайд урсгах төлөвлөгөөгөө хэрэгжүүлбэл, Фүкүшима мужид үйлдвэрлэсэн далайн бүтээгдэхүүн, тэр байтугай Японд үйлдвэрлэсэн далайн бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэгчдийн итгэлийн хямралд орно гэж хүмүүс үзэж байна.