Австрийн ерөнхий сайд Путинтэй уулзана
2022-04-11 10:34:35
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 10-ны өдөр Австрийн ерөнхий сайд Нехамер хэлэхдээ, 11-нд би Оросын нийслэл Москвад айлчилж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана гэжээ.

Тэрээр 10-нд хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгөхдөө, Орос, Украины яриа хэлэлцээ болон гал зогсоох хэлэлцээрийг ахиулахын тулд Орост айлчлах санал тавьсан гэжээ. Тэрээр Москвад хийх айлчлалын талаар Европын комиссын дарга фон дер Лейен, Германы канцлер Шольц, Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган нартай зөвлөлдөж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийд мэдэгдсэн юм байна.
Эх сурвалжид мэдээлснээр, Нехамер 10-ны орой Австрийн нийслэл Вена хотоос хөдөлж, Туркээр дамжин Москвад хүрч, 11-нд Путинтэй уулзана. Нехамер Орос, Украины мөргөлдөөнөөс хойш Орост айлчилж, Путинтэй уулзсан Европын холбооны анхны удирдагч болно.
Путин 11-нд Кремль ордонд Нехамертэй уулзана гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков 10-ны өдөр мэдэгдэв.
Нехамер 9-нд Украины нийслэл Киевт айлчилж, Зеленскийтэй уулзсан юм.