АНУ-ын шийдэмгий байдал харагдахгүй байна
2022-04-12 10:11:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 11-ний өдөр Ираны ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Саид Хатибзаде хэлэхдээ, Америк Ираны хоёр тал хэлэлцээрийг үргэлжлэн хэрэгжүүлэх талаар Ираны цөмийн асуудлаарх иж бүрэн хэлэлцээрт оролцогч талууд тохиролцоонд хүрч чадах эсэх нь тодорхойгүй хэвээр байна гэжээ.

Саид Хатибзаде мөн өдөр Тегеранд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр "Хэрэв улаан шугамыг давахыг хүссэн бол хэдэн сарын өмнө тохиролцоонд хүрч чадсан байна" гэжээ. Тэрээр хэлэхдээ, Иранд авч хэлбэл хориг арга хэмжээг цуцлахаас Ираны ард түмэнд ашиг хүртэх нь чухал ач холбогдолтой хэдий ч Ираны хэлэлцээний баг Ираны цөмийн асуудлаар тогтоосон улаан шугамыг баримталсаар ирсэн юм гэжээ.

Саид Хатибзаде "АНУ Ираны Исламын хувьсгалт гвардийг террорист байгууллагын жагсаалтаас хасахгүй байх магадлалтай" гэсэн асуултад хариулахдаа, Иран, АНУ-ын хооронд нэгээр зогсохгүй олон шийдэгдээгүй асуудал байгаа бөгөөд Иранд хэрэгжүүлж буй шахалтын чанартай бодлогоо цуцлахыг АНУ-аас шаардаж байна гэжээ.