Гадаадтай холбоотой арбитрын чадварлаг хүмүүсийг бэлтгэнэ
2022-04-12 10:15:29
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Хятад улсын Хууль зүйн яам, Боловсролын яам, Шинжлэх ухаан технологийн яам, Төрийн зөвлөлийн Төрийн өмчийн хяналт удирдлагын хороо зэрэг яам байгууллууд саяхан мэдэгдэл гаргаж, гадаадтай холбоотой арбитрын чадварлаг хүмүүсийг бэлтгэх ажлыг сайтар хийж, 2025 он гэхэд олон улсын арбитрын тогтолцоонд нийцсэн энэ талын мэргэжилтнийг бэлтгэн хүмүүжүүлэх системийг буй болгохыг санал болгов.

Мэдэгдэлд тэмдэглэхдээ, холбогдох салбарууд гадаадтай холбоотой арбитрын боловсон хүчнийг бэлтгэх мэргэжилтний комисс, арбитрын боловсон хүчнийг бэлтгэх баазыг байгуулж, арбитрын өндөр зэрэглэлийн нөөц бүрдүүлэх зэрэг олон чухал арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Үүнд, Хууль зүйн яам, Боловсролын яам холбогдох чиглэлээр иж бүрэн давуу талтай, мэргэжлийн багшийн орон тоог бүрэн хангасан Хятадын 10 гаруй их дээд сургуулийг сонгож, олон төрлийн хэлийг хамарсан, өвөрмөц онцлог бүхий гадаадтай холбоотой арбитрын чадварлаг хүмүүсийг бэлтгэх баазыг байгуулна. Сургалтын бааз нь олон улсын худалдааны маргааныг шийдвэрлэх холбогдох хууль тогтоомжийг сургалтын хичээлд хамран, олон улсын нэр хүнд бүхий арбитрын байгууллагын сургалтын хөтөлбөрт нийцсэн төслийн хичээлийг гаргаж, онол практикийг нэгтгэсэн сургалтын үйл ажиллагааг явуулна.