Германы тахлын байдал ажил эрхлэлтэд ноцтой нөлөөлж байна
2022-04-12 15:01:24
Share
Share this with Close
youtube WeChat

Германы судалгааны агентлаг орон нутгийн цагаар 11-ний өдөр нийтэлсэн сүүлийн судалгааны үр дүнгээс үзвэл, цар тахал Германы ахиу ажил эрхлэлтэд маш ноцтой сөрөг нөлөө үзүүлж байгаа ажээ. 2020 онд Германд богино хугацааны болон түр ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшин мэдэгдэхүйц буурч, 5.2% болжээ. Харин энгийн ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн түвшин ердөө 1.6%-иар буурсан байв.  

Үүний зэрэгцээ Германы Холбооны Хөдөлмөрийн яамны статистик мэдээнд харуулснаар, 2019 оны 12-р сараас 2020 оны 12-р сарын хооронд Герман дахь ахиу ажил эрхлэгчдийн тоо 7.42 саяас буураад 7.15 сая болж, 7.3%-иар буурсан байна. Зүүн жигүүрийн намын Бундестагийн гишүүн Фишер үүнтэй холбогдуулан хэлэхдээ: ажлын байраа алдсаны улмаас нийгмийн халамж юм уу богино хугацааны хөдөлмөрийн тэтгэмж авч чадахгүй байгаа ахиу ажил эрхэлдэг хүмүүст Ковид-19 тахал өвчний цохилт нэн хүндээр тусч байна гэжээ.