Цөмийн бохир усыг далай руу зайлуулах төлөвлөгөөгөө зогсоох ёстой
2022-04-12 22:04:51
Share
Share this with Close
youtube WeChat

 

Одоогоос яг нэг жилийн өмнөх 4-р сарын 13-нд Японы засгийн газар Фукушимагийн цөмийн цахилгаан станцын цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулах шийдвэрийг гаргаж байсан. Саяхан Токиогийн цахилгаан эрчим хүчний компани олон улсын хамтын нийгэмлэгийн шүүмжлэл болон 180 мянга гаруй Японы иргэдийн нэгдсэн эсэргүүцлийг үл ойшоон мужуудлаж, Фукушимагийн цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулах амсарыг далайн ёроолд 4-р сарын дунд үеэс эхлэн барьж байгуулахаар төлөвлөжээ. 

Цөмийн цахилгаан станцын хэвийн үйл ажиллагаанаас зайлуулсан усны чанартай бүрмөсөн өөр, түүнчлэн цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулсан явдал түүхэнд гарч байгаагүй тул асар их үл мэдэгдэх эрсдэлийг дагуулж байна. Ийм учраас бүтэн жилийн хугацаанд олон улсын хамтын нийгэмлэг Японы засгийн газрын энэ хувиа хичээсэн шийдвэрт хатуу эсэргүүцэл илэрхийлсэн. Японы иргэд ч байнга цуглаан  хийж, цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулахыг эсэргүүцсээр иржээ. 

Харин өнөөдөр Токиогийн цахилгаан эрчим хүчний компани Японы дотоодын болон олон улсын хатуу эсэргүүцлийг үл тоож, түүнчлэн ОУАЭХА-гийн үнэлгээний үр дүнг үл хайхран, “цагийн хуваарь” гэгчээ баримтлан цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулах төлөвлөгөөг алхам алхмаар ахиулсаар байна. Энэ нь, Японы талын хэлсэн “иргэдийн саналыг авна”, ОУАЭХА-гийг Японд урьж үнэлгээ хийлгэнэ гэдэг бол бүгд хуурамчлан удаашруулж, хоёр нүүрт арга үйлдлээ хэнд ч мэдэгдүүлэлгүй гүйцээхийг зорьж буйг бүрэн гэрчиллээ. 

Өдгөө Фукушимагийн нэгдүгээр цөмийн цахилгаан станцад цөмийн цацраг идэвх бодис агуулсан 1.25 сая гаруй тонн бохир усыг хадгалж байна. Хэдийгээр эдгээр усыг цэвэршүүлсний дараа далай руу зайлуулна хэмээн Японы тал мэдэгдэж байгаа боловч шинжлэх ухааны эрдэмтнүүдийн үзэж байгаагаар хэдийгээр цэвэршүүллээ гээд цацраг идэвх радиоизотоп далайн амьтны биенд үлдэж, улмаар цаашид хүний биенд хуримтлагдахад хүргэж мэдэх юм. 

“Далай тэнгисийн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-ын дагуу, улс орнууд далайн орчныг хамгаалах үүрэгтэй бөгөөд олон улсын хууль тогтоомжийн дагуу үүрэг хариуцлага хүлээх ёстой. 

Эх дэлхий бол нийт хүн төрөлхтөний хамтын гэр орон. Үр хойч хожим ирээдүйгээ бодож, цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулах буруу шийдвэрээ Японы засгийн газар нэн даруй цуцалж, цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг шийдвэрлэх төрөл бүрийн арга төслийн ашигтай ашиггүй талд хянуур үнэлгээ хийсний дараа дахин шийдвэр гаргаж, улс орныхоо иргэд болон олон улсын хамтын нийгэмлэгт зүй зохистой хариулт өгч, цөмийн цацраг идэвх бодис агуулсан усыг далай руу зайлуулах аюултай төлөвлөгөөгөө зогсоох ёстой байна!