Америк, Энэтхэг "2+2" яриа хэлцэл хийв
2022-04-12 14:56:39
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 11-нд Вашингтонд АНУ, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд нарын "2+2" яриа хэлэлцээ болж, олон салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхээ амлаж, Украины асуудлаар ярилцсан байна. Мөн өдөр Америкийн ерөнхийлөгч Жо Байден болон Энэтхэгийн ерөнхий сайд Моди нар цахим уулзалт хийсэн юм.

Цагаан ордны нийтэлсэн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Жо Байден болон Моди нар цэвэр эрчим хүч, технологи болон цэргийн салбар дахь хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, эдийн засгийн харилцаа холбоогоо бэхжүүлж, хоёр талын хүмүүнлэгийн солилцоогоо өргөжүүлэхээ амлав. Хоёр орны удирдагчид мөн Укрианы асуудлаар хэлэлцэж, Орос, Украины мөргөлдөөн нь олон салбарт тогтворгүй байдлыг бий болгон, ялангуяа дэлхийн хүнсний хангамжийг сөргөөр нөлөөлсөн гэж үзжээ.

Америкийн Батлан Хамгаалах Яам мөн өдөр мэдэгдэл нийтэлж, "2+2" яриа хэлцлийн үр дүнг нийтэлсэн байна. Америк, Энэтхэг хоёр орон батлан хамгаалах, шинжлэх ухаан, технологи, худалдаа, цаг уурын өөрчлөлт, олон нийтийн эрүүл мэнд болон хүмүүнлэгийн солилцоо зэрэг салбарт илүү шинэ, илүү гүнзгий хамтын ажиллагаа өрнүүлэх болно. Орос, Украины мөргөлдөөний талаар хоёр улс хүмүүнлэгийн тусламж зэрэг асуудлаар нягт зөвлөлдөж, "Бучагийн хэрэг"-ийг мөрдөн шалгах ажиллагааг дэмжинэ хэмээн мэдэгджээ.