Ши Жиньпин Хайнань мужид ажиллаж байна
2022-04-12 18:16:17
Share
Share this with Close
youtube WeChat

11-ний үдээс хойш Ши Жиньпин ерөнхий нарийн бичгийн дарга Хайнань мужийн У Жышань хотод ажиллав.

Хайнаний халуун бүсийн ширэнгэн ойн үндэсний парк бол Хятад улсын хамгийн анхны үндэсний паркуудын нэг бөгөөд Хятад улсдаа хамгийн их төвлөрсөн, хамгийн сайн хадгалагдан үлдсэн, залгалдсан талбайгаар хамгийн өргөн эх газрын арлын шинжтэй халуун бүсийн ширэнгэн ой юм. Ши Жиньпин 11-ний өдөр судалгаа хийсэн Хайнаний халуун бүсийн ширэнгэн ойн үндэсний паркийн У Жышаний бүсэд улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад буй 6 төрөл зүйлийн зэрлэг ургамал, үүнээс гадна зөвхөн Хайнаньд л байдаг 284 төрөл зүйлийн өвөрмөц ургамал, хуурай газрын 345 төрөл зүйлийн сээр нуруутан амьтад, 67 төрөл зүйлийн загас, 1700 гаруй төрөл зүйлийн шавж байгаагийн зэрэгцээ улсын нэгдүгээр зэрэглэлийн хамгаалалтад буй 9 төрөл зүйлийн ан амьтан байдаг.

Шүй Мань суурингийн 100 гаруй хүн амтай Мао На тосгон уул усаар хүрээлэгдэн, өвөрмөц геологийн нөхцөлтэй тул энд амт сайтай том навчит цайны ургамал тариалдаг бөгөөд цайны навч нь эндэхийн баяжин чинээлэгжихийн сайн боломж болжээ. Сүүлийн жилүүдэд Мао На тосгон “Бүс нутгийн аялал жуулчлалын үлгэр жишиг тосгон” болгон бүтээн байгуулах зорилтын эргэн тойронд үзэсгэлэнт сайхан тосгоныг бүтээн байгуулахаар гараа болгож, Ли үндэстний соёл хийгээд халуун бүсийн зан заншлаар гол сэдэв болгож, хөдөө тосгоны аялал жуулчлалыг эрчтэй хөгжүүлж байна.