Хятад улсын авто машины үйлдвэрлэл борлуулалт тогтвортой нэмэгджээ
2022-04-12 10:18:04
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ оны 1-гээс 3-р саруудад Хятад улсын авто машины үйлдвэрлэл борлуулалт тус тус 6.48 сая, 6.51 сая ширхэгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2%, 0.2% нэмэгдэж, эхний улиралд Хятадын авто машины үйлдвэрлэл борлуулалт тогтвортой өссөн байна. 

Хятадын авто машины нийгэмлэгийн нарийн бичгийн даргын орлогч Чэн Шихуагийн танилцуулснаар, 3-р сард Хятадын дотоодын халдвар болон олон улсын геополитикийн улс төрийн тогтворгүй нөлөө нэмэгдсэнээр авто машины үйлдвэрлэл борлуулалтад зохих нөлөө учруулсан байна. Үүнээс гадна чипийн хомсдол төдийлөн сайжрахгүй, ялангуяа цахилгаан батарейны түүхий эдийн үнэ өссөн нь аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэлийн зардлыг өсгөж, олон компаниуд борлуулалтын үнээ нэмж, зах зээлийн борлуулалтад нөлөөлжээ. Үүнээс болж 3-р сарын авто машины үйлдвэрлэл борлуулалт урьдчилсан төсөөлөлдөө хүрч чадаагүй юм.

3-р сард Хятад улсын авто машины үйлдвэрлэл борлуулалт тус тус 2.24 сая, 2.23 сая ширхэгт хүрч, өнгөрсөн сарынхаас 23.4%, 28.4% -аар нэмэгдсэн боловч өнгөрсөн оны мөн үеийнхээс 9.1%, 11.7% -аар буурсан байна. 1-гээс 3-р саруудад шинэ эрчим хүчний тээврийн хэрэгслүүдийн үйлдвэрлэл борлуулалт тус тус 1.29 сая, 1.25 сая ширхэгт хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 дахинаар нэмэгджээ.