Барууны хориг арга хэмжээний эсрэг Орос, Беларусь интеграцийн үйл явцыг эрчимжүүлнэ
2022-04-13 10:51:59
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 12-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Оросын Алс Дорнодын Восток сансрын хөөргөлтийн төвт болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Орос, Беларусь барууны хориг арга хэмжээний эсрэг интеграцийн үйл явцыг эрчимжүүлнэ гэжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, барууны иж бүрэн хориг арга хэмжээний шахалтын дор хоёр улс интеграцийн үйл явцыг бэхжүүлэх ёстой гэж Путин, Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенкотой хамтарсан хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна. Орос, Беларусь хоёр улс тэдний хөгжилд саад учруулах, дэлхийн эдийн засгаас зориуд тусгаарлах гэсэн аливаа оролдлогод хамтран хариу арга хэмжээ авах болно гэжээ.

Путин Украины нөхцөл байдлын талаар ярихдаа, Беларусь бол Орос, Украины цаашдын хэлэлцээ хийхэд тохиромжтой газар гэж үзэж байна. Украинд болсон үйл явдал бол эмгэнэл бөгөөд Орост өөр арга байхгүй гэж тэрээр хэлэв. Оросууд, Беларусьчууд, Украинууд бол гурвалсан нэгдмэл улсууд юм. Украин дахь Оросын цэргийн тусгай ажиллагаа нь алдагдлыг багасгахын зэрэгцээ анх тавьсан бүх зорилгодоо хүрэх хүртэл төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна гэж тэрээр онцолжээ.

Барууны орнуудын Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний талаар Путин, зөв оновчтой үзэл бодол давамгайлахыг барууны орнуудад хүсэж байгаагаа илэрхийлэв. Ямар ч хүн Оросын төлөө бүх хаалга, цонхыг хааж чадахгүй гэж тэрээр хэлэв.

Лукашенко хэлэхдээ, АНУ Украин, Польш, Балтийн орнуудыг Беларусьтай сөргөлдөхийг дэмжиж байна. Украины эсрэг явуулж буй Оросын тусгай цэргийн ажиллагаанд Беларусийн хийх ёстой зүйл бол ямар ч хүн "Оросын араас буудах"-ыг зөвшөөрөхгүй байх явдал юм.