Хятад улсын хүний эрхийн байдлыг Америк ганц тайлан нийтлээд гүтгэж чадахгүй
2022-04-13 18:07:34
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн департамент 12-нд “2021 оны улс орнуудын хүний эрхийн тухай тайлан” нийтэлж, Хятад улсын улс төрийн тогтолцоо болон хүний эрхийн байдлыг дайрсан байна. Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь 13-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: Америкийн талын “Улс орнуудын хүний эрхийн тухай тайлан” дахь Хятад улсын тухай агуулга хийгээд Төрийн нарийн бичгийн дарга Блинкены холбогдох байр суурь нь бодит үнэнийг үл тоомсорлон, худал үнэнийг тонгоруулж, улс төрийн хуудал яриа болон үзэл суртлын хэлбүү үзлээр дүүрэн байна, үүнд Хятадын тал маш дургүйцэж  эрс эсэргүүцэж байна гэжээ.

Жао Ли Жянь хэлэхдээ: Хятад улсын хүний эрхийн байдал ямар гэдгийг Хятад улсын ард түмэн сэтгэлдээ өөрсдийн хэмжүүртэй, Хятадын засгийн газрын засаглалын чадвар ямар гэдгийг олон улсын хамтын нийгэмлэгт аль хэдийн харсан юм. Бусад орны хүний эрхийн талаар зааж дохих, хорон муугаар дайрахаа нэн даруй зогсож, өөрийн алдаа буруугаа хянуур ухамсарлан,  АНУ-ын тус биеийн хүний эрхийн байдлыг сайжруулах, түүнчлэн олон улсын хүний эрхийн үйлсийг эрүүлээр хөгжихөд үнэнхүү тустай ажил хийх  нь Америкийн талын хийх ёстой зүйл гэжээ.