Хориг арга хэмжээнийхээ төлөөсийг дэлхий нийтээр төлүүлэх ёсгүй
2022-04-13 19:39:34
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг ганц талын хориг арга хэмжээ авснаас үүсэлтэй дэлхий нийтийн үр тарианы аюулгүй байдлын асуудалд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижянь 13-ны өдөр болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, бүх талын, ялгаагүй хориг арга хэмжээ нь улам олон шинэ алдагдлыг бий болгох төдийгүй өнөөгийн дэлхийн эдийн засгийн тогтолцоонд муугаар нөлөөлж болзошгүй бөгөөд олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны хэдэн арван жилийн ололт амжилтыг нэг л дор устгаж мэднэ. Энэ нь шударга бус, зүй зохисгүй явдал бөгөөд олон улсын зүй ёсны, дэлхийн ард түмний санаа бодлоос зөрчиж буй явдал юм гэжээ.

Сүүлийн үеэс Украины хямралаас болж үр тариа зэрэг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөж, үр тарианы аюулгүй байдал нь өнөөгийн олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлын төвд орсон чухал асуудал болоод байна.

Энэ талаар Жао Лижянь хэлэхдээ, Орос-Украины мөргөлдөөн эхэлсний дараа АНУ болон түүний холбоотнууд Оросын эсрэг ээлж дараалан ганц талаасаа хориг арга хэмжээг хэрэгжүүлсэн боловч хориг арга хэмжээ нь ямар ч асуудлыг шийдэж чадаагүй, харин нэгэнт өөдрөг бус болсон дэлхийн эдийн засгийн нөхцөл байдлыг улам дордуулж байна. ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авах нь улс орнуудад хохирол учруулж, үр тарианы хомсдол бий болгох нь бодит явдал болсныг АНУ-ын Ерөнхийлөгч ч хүлээн зөвшөөрөхгүй байхын аргагүй болсон гэжээ. \Ренчинсоо\