АНУ бол сансрын аюулгүй байдалд хамгийн том заналхийлэгч орон
2022-04-13 19:33:12
Share
Share this with Close
youtube WeChat

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-ын Батлан хамгаалах яамны Тагнуулын товчоо 12-нд нийтэлсэн мэдэгдэлдээ: Хятад улсын тагнуулын, тандалтын хиймэл дагуулын тоо тасралтгүй нэмэгдэн АНУ-ын дараа л орж байна. Хятадын АЧА дэлхийн тагнуулын хиймэл дагуулын тал орчим хувийг эзэмшиж ажиллуулдаг бөгөөд ихэнх нь Энэтхэг-Номхон далайн бүс нутаг, дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ болон холбоотны цэргийн хүчнийг хянаж, мөрдөж, байршлыг нь тогтоодог. Хятад, Орос үргэлжлэн судалгаа хийж, АНУ-ын хиймэл дагуул руу халдаж болох лазерын зэвсгийг байрлуулж байна гэжээ.

Үүнд холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь 13-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: АНУ бол сансрын уудмын аюулгүй байдалд хамгийн том заналхийлэл болж буй орон. АНУ бодит үнэнийг умартан, Хятад болон Оросын “сансрын аюул заналхийлэл” гэгчийг удаа дараа хөөрөгдсөөр байгаа нь мөн чанар дээрээ Америкийн тал өөрийн цэргийн хүчнээ хөгжүүлэн, сансрын уудамд ноёрхолоо тогтооход шалтаг хайж буй явдал бөгөөд Америкийн талын сахин баримталдаг хүйтэн дайны сэтгэхүй, түүнчлэн өөрийн үүрэг хариуцлагаа шилжүүлэхийн бас нэгэн илрэл гэв.