Шанхайн гаалийн газрынхан яаралтай арга хэмжээ хэрэгжүүлж байна
2022-04-13 16:05:20
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: Шанхайн гаалийн газар 12-ны орой мэдэгдэхдээ, гаалийн мэдүүлэг болон бараа бүтээгдэхүүн гаргах үр ашгийг дээшлүүлэх зорилтот арга хэмжээг яаралтай хэрэгжүүлж, Шанхайн боомтын хадгалах, түгээх хүчин чадлыг сайжруулна.

Тоо бүртгэлд харуулснаар, 3-р сарын сүүлчээс хойш, Шанхайн боомтуудад гаалийн бүрдүүлэлт хийсний дараа ачаа тээвэрлэх бодит хэмжээ 50%-д хүрэхгүй байгаа бөгөөд 35%-ийг далайгаар, 49.1%-ийг агаарын тээврээр тээвэрлэж байна. Энэ нь Шанхай хотын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний дагуу боомтын хадгалах, түгээх хүчин чадлыг хязгаарлаж, боомтын хашаа, ачааны станцын агуулахад ачаа их хэмжээгээр хуримтлагдаж, далайн болон агаарын боомтын хэвийн үйл ажиллагаанд саад учруулж байгааг харуулж байна.

Шанхайн Гаалийн газар одоогийн импорт, экспортын мэдүүлгийг Шанхайн боомтын олон улсын худалдааны "Үйлчилгээний цэг", "Интернет + Гааль"-аар дамжуулан онлайнаар мэдүүлэх боломжтой гэж мэдэгдэв. Аж ахуйн нэгжүүд бодит нөхцөл байдлыг харгалзаж, "урьдчилсан мэдүүлэг", "хоёр үе шаттай мэдүүлэг"-ийн арга барилыг сонгож, мэдүүлгийн журмыг аль болох түргэн хийх боломжтой. Шанхай бол Хятад улсын хамгийн том гадаад худалдааны боомт юм. 2021 онд Шанхайн боомтын чингэлэг тээвэрлэх хүчин чадал 47 сая стандарт контейнерыг давж, өмнөх оныхоос 8%-иар нэмэгдэн, 12 жил дараалан дэлхийн нэгдүгээрт бичигдэж байна.