Нью-Йоркийн метроны буудалд буудлагын хэрэг гарав
2022-04-13 10:44:34
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, Америкийн Нью-Йорк хотын Цагдаагийн газар олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэхдээ, Нью-Йорк хотын Бруклин дүүргийн метроны буудалд 12-ны өдөр буудлагын хэрэг гарч, олон хүн шархадсан гэжээ.

8:30 цагийн үеэр Sunset паркийн ойролцоох метроны буудалд буудлагын хэрэг гарч, доод тал нь 13 хүн суманд өртсөн гэж Нью-Йорк хотын Гал түймэртэй тэмцэх албаны эх сурвалжаас иш татан мэдээлэв.

Цагдаа нар холбогдох бүсийг битүүмжлэн, сэжигтнийг эрж байгаа бөгөөд ард иргэдийг буудлагын хэрэг гарсан газраас хол байхыг зөвлөж байна.

Н.Пүрэвжав