Хятадын гадаад хөрөнгө оруулалт тогтвортой нэмэгдэж байна
2022-04-14 16:19:02
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Худалдааны Яамнаас өнөөдөр буюу 4-р сарын 14-нд гаргасан тоо баримтаас үзвэл, нэгдүгээр улиралд Хятадын гадаад хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад хурдацтай өсч, тогтвортой нэмэгдсэн байна.

Эхний улиралд, Хятад улсын гадаадын хөрөнгийн бодит ашиглалт 379 тэрбум 870 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.6%-иар, ам.доллараар тооцвол 59 тэрбум 90 сая ам.доллар буюу өнгөрсөн оны мөн үеийнхээс 31.7%-иар өссөн байна.

Өндөр технологийн үйлдвэрлэлд хөрөнгө оруулалт хурдацтай өссөн бөгөөд тус салбарт гадаадын хөрөнгийг бодитоор ашигласан хэмжээ 132 тэрбум 830 сая юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 52.9%-иар өссөн юм. Үүний дотор өндөр технологийн аж үйлдвэрийн салбар 35.7%-иар, өндөр технологийн үйлчилгээний салбар 57.8%-иар өсжээ.

Зүүн, төв, баруун нутгийн хөрөнгө оруулалт бүх талаар нэмэгдэж, гадаадын хөрөнгийн бодит ашиглалт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 23.4%, 60.7%, 21.9% хувиар тус тус өссөн байна. Бүх Хятадын 21 муж, өөртөө засах орон, шууд хариа хотын гадаадын хөрөнгийн бодит хэрэглээ хоёр оронтой тоогоор өссөн байна.