Америк Украинд 800 сая ам.долларын буу зэвсэг нийлүүлэх гэж байна
2022-04-14 09:42:01
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 13-нд, ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова хэлэхдээ, барууны орнуудын сүрдүүлэлт нь ОХУ-ын цэргийн тусгай ажиллагааны зорилтыг зогсоож чадахгүй гэжээ. Мөн өдөр Америкийн ерөнхийлөгч Жо Байден хэлэхдээ, Америкийн засгийн газар Украинд 800 сая ам.долларын буу зэвсэг болон аюулгүйн бусад тусламж үзүүлэхийг зөвшөөрөх болно гэжээ.

13-нд Оросын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Захарова хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, Орос, Украин хоёр Украины асуудлаар цахим хэлэлцээгээ үргэлжлүүлж байна. Барууны орнууд Украинд зэвсэг нийлүүлж, Украины зэвсэгт бүлэглэлүүд террорист дайны арга хэрэглэж, айлган сүрдүүлэх, суртал ухуулга хийх, худал мэдээлэл тараах, заналхийлэх зэрэг нь ОХУ-ын зорьсон зорилгодоо хүрэх, Орост заналхийлж буй аюулыг арилгахад нөлөөлөхгүй гэжээ.

13-нд Америкийн ерөнхийлөгч Жо Байден Украины ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй утсаар ярьж, Америкийн засгийн газар Украинд 800 сая ам.долларын буу зэвсэг болон аюулгүйн бусад тусламж үзүүлэхийг зөвшөөрч байна хэмээн мэдэгджээ. Эдгээр тусламжид их бууны систем, их буу, хуягт машин, нисдэг тэрэг багтаж байна. Зеленский мөн өдөр олон нийтийн сүлжээд Жо Байдентэй АНУ-аас Украинд нэмэлт зэвсэг нийлүүлэх, макро санхүүгийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлаар ярилцаж, хоёр тал Оросын эсрэг хориг арга хэмжээг чангатгахаар тохиролцсон тухай нийтэлжээ. 

Н.Пүрэвжав