Ираны царцаасан хөрөнгийг чөлөөтэй болгох талаар тохиролцоонд хүрэв
2022-04-14 16:22:42
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 13-нд, Ираны ГХ-ийн сайд Абдуллахян Ираны нийслэл Тегеранд айлчилж буй Иракийн Гадаад Хэргийн сайд Фуад Хусейнтэй уулзав. Хэвлэлийн бага хурлын үеэр Абдуллахян мэдэгдэхдээ, Иран гадаадын нэг банктай Ираны царцаасан хөрөнгийг чөлөөтэй талаар урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэжээ. Нийслэл Тегеран хотноо гадаадын төлөөлөгчидтэй урьдчилсан тохиролцоонд хүрсэн гэж тэрбээр хэлсэн хэдий ч чухам аль улсын төлөөлөгч гэдгийг хэлээгүй байна.

Тэрээр хэлэхдээ, өнгөрсөн 7 сарын хугацаанд Иран, Иракийн худалдааны хэмжээ 4 дахин нэмэгдэж, хоёр орон цаашид олон салбарын харилцаагаа өргөтгөх болно гэжээ. Тэрээр Ирак бүс нутгийн үйл хэрэгт чухал үүрэг гүйцэтгэдэг хэмээн онцлоод Иран-Саудын Арабын яриа хэлэлцээнд Иракийн оруулсан хүчин чармайлтад талархал илэрхийлсэн байна.