Мөргөлдөөнтэй холбоотой бэлгийн хүчирхийлэлд анхаарал хандуулахыг уриалав
2022-04-14 16:08:56
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ: 13-ны өдөр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн мөргөлдөөн дэх бэлгийн хүчирхийллийн асуудлаарх нээлттэй хэлэлцүүлэгт оролцож, олон улсын хамтын нийгэмлэгт энэ асуудалд иж бүрэн арга хэмжээ авахыг уриалав.

Дай Бин хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын тайланд дурдсанаар, бэлгийн хүчирхийллийг дайн тулаан, терроризмын хэрэгсэл болгон ашигласаар байгаа бөгөөд эмэгтэйчүүд зэрэг эмзэг бүлгийнхэн маш их хохирч байна. Эмэгтэйчүүд, охидын эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдэж буйг Хятад улс эрс буруушааж, олон улсын хамтын нийгэмлэгт иж бүрэн арга хэмжээ авахыг уриалж байна. Нэгд, энх тайвны бат бэх суурийг бий болгож, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх, улс төрийн зохицуулалтыг нэмэгдүүлэх ёстой. Хоёрт, терроризмтой тэмцэх, террорист болон хэт даврагч хүчний эмэгтэйчүүдийн хүчирхийллийг арилгах явдал юм. Гуравт, "Гаднын оролцоо"-г нэмэгдүүлж, эмэгтэйчүүдийн хөгжил, эрх ашгийг хамгаалахыг идэвхтэй дэмжих явдал юм. Дөрөвт, холбогдох улс орны удирдлага тууштай байж, хариуцлага тооцох хүчин чармайлтыг дэмжинэ.