Биологийн цэргийн үйл ажиллагааны талаар бүх талын тодруулга хийхийг Америкт шаардав
2022-04-14 18:43:33
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Захарова саяхан хэлэхдээ: Оросын талыг химийн зэвсэг хэрэглэлээ хэмээсэн цуурхал яриа бол үндэслэлгүй бөгөөд ингэж буй нь Украины биологийн лабораторид хандуулсан олон улсын хамтын нийгэмлэгийн анхаарлыг шилжүүлэх зорилготой гэжээ.

Үүнд холбогдуулан 4-р сарын 14-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Ли Жянь хэлэхдээ: Биологийн цэргийн үйл ажиллагааны асуудалд АНУ өнөөдрийг хүртэл хүмүүсийг итгүүлмээр тайлбар өгөөгүй. Зөвшилцөл, хамтын ажиллагаагаар дамжин анхаарал хандуулж буй асуудлыг шийдвэрлэх нь “Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ын тус биеийн шаардлага тул хэлэлцэн зөвшилцөхөөс зайлсхийх эрх АНУ-д байхгүй. АНУ-ын өнөөдрийг хүртэл илэрхийлсэн байр суурийн маш олон зүйл нь балархай, түүнчлэн хоорондоо зөрчилдсөн тул олон улсын хамтын нийгэмлэгийн сэжиг эргэлзээг улам төрүүлж байна. Биологийн цэргийн үйл ажиллагааны талаар АНУ бүх талын, бодитой тодруулга хийж, олон талт хяналтын механизм байгуулахыг эсэргүүцэхээ болихыг Хятадын тал дахинтаа шаардаж байна гэв.