Украины асуудлаар БРИКС-ын орнууд байр сууриа илэрхийлэв
2022-04-14 10:16:10
Share
Share this with Close
youtube WeChat

Синьхуа агентлагийн мэдээ, 4-р сарын 12-13-ны өдрүүдэд 2022 оны БРИКС-ын орнуудын зохицуулагч нарын II хурлыг БНХАУ-ын БРИКС-ын асуудал хариуцсан зохицуулагч, ГХЯ-ны дэд сайд Ма Жаошюй даргалж, БРИКС-ын орнуудын зохицуулагчид хуралд оролцов.

БРИКС-ын орнууд Украины өнөөгийн байдалд ихээхэн анхаарал хандуулж буй болон өөрсдийн байр сууриа илэрхийлэв. Тэд олон талт үзлийг дэмжиж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг баримталж, улс орнуудын хууль ёсны аюулгүй байдлын асуудлыг хүндэтгэх, Украины асуудлыг цогцоор нь шийдэхийн тулд Орос, Украин яриа хэлцлээ үргэлжлүүлэхийг дэмжих, Украин болон ойролцоох бүсийн хүмүүнлэгийн байдалд санаа зовж, Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх бүх хүчин чармайлт, ялангуяа ОУУЗХ болон НҮБ-ын агентлагуудын оруулсан хувь нэмрийг дэмжиж буйгаа илэрхийлжээ.

БРИКС-ын орнууд ганц талын хориг арга хэмжээ нь дэлхийн эдийн засгийг сэргээх, аж үйлдвэр, нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдал, эрчим хүч, хүнсний аюулгүй байдалд ноцтой нөлөөлж, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд сөргөөр нөлөөлөхөд санаа зовж буйгаа илэрхийлэн, хөгжиж буй орнуудын асуудалд ач холбогдох өгч, үр дүнтэй шийдвэрлэн, улс орнуудын эдийн засаг, ардын амьжиргаанд нөлөөлөхгүй байхыг уриалсан байна.

Н.Пүрэвжав