Орон нутгийн цагаар 14-нд ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Песков хэлэхдээ, Америкийн нутаг дэвсгэрээс Оросын эсрэг хорон санаатай муу үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ ч ижил төстэй халдлагаас урьдчилан сэргийлэхийн тулд хамгаалалтын арга хэмжээг авсаар байна. Одоогоор Украинтай оффлайн яриа хэлэлцээ хийх тухай мэдээ гараагүй байгаа бөгөөд хэрвээ Путин Зеленскийтэй хэлэлцээ хийхэд хүрвэл Кремлийн ордон ч мэдээ гаргах болно. Путин Зеленскийтэй уулзахаас зарчмын хувьд хэзээ ч татгалзаж байгаагүй, харин гэрээний текст бэлэн болсон тохиолдолд л болно гэжээ. \Ренчинсоо\